Анхан шатны шүүхээс хорих ял сонссон Н.Мөнхбат, Ч.Отгочулуу нар өнөөдөр болох Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцохоор болжээ

0

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 07 /2023.11.07/-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан хэмээн буруутгасан.

Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр /2024.02.29/ тэдэнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал товлогдсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнөөдөр болох шүүх хуралд Н.Мөнхбат, Ч.Отгочулуу нар биечлэн оролцохоор болжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *