Аутизмтай хүүхдүүд зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
Хүүхдүүддээ урам өгөх, олон нийтэд аутизмтай хүүхдүүд юу ч хийж чадна гэдгийг харуулах зорилгоор “Бид чадна” скаутын бүлгийн аутизмтай хүүхдүүд өөрийн мэдрэмж төсөөллөөрөө зурсан зургаараа долоон хоногийн хугацаанд уран зургийн үзэсгэлэнгээ гаргалаа.
Уг үзэсгэлэнд нийт 12 хүүхдийн 34 бүтээл дэлгэгдсэнээс дуудлага худалдаагаар дөрвөн зураг нь зарагдсан юм. Тэд энэ үзэсгэлэнгээс маш их урам авсан тул АНУ-ыг зорьж үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөжээ.