Баянгол дүүргийн 1000 гаруй төрийн албан хаагч, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагаас ирүүлсэн хандивыг УОК-т хүлээлгэж өгчээ

0

Орон даяар өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудын эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Малчдад тусалъя” хандивын аяныг өрнүүлсэн.

2024 оны 2-р сарын 18-аас 23 гээд нийт 6 өдөр үргэлжилсэн энэхүү аянд дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын 1000 гаруй алба хаагч, төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллага, аж ахуй нэгж нэгдэн, СЭТГЭЛИЙН ХАНДИВАА ирүүлснийг Улсын онцгой комист хүлээлгэж өглөө.

Хандивын хүрээнд хүнсний бүтээгдэхүүн, малын хивэг тэжээл, лаа чүдэнз, дулаан хувцас гээд нийт 40 гаруй төрлийн 100 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цуларсан юм. Мөн аяны хүрээнд нийт 27,250,300 төгрөг цугларсан бөгөөд дээрх мөнгөн хандивыг дүүргийн Төрийн санд нэмэлт данс үүсгэн төвлөрүүлж, өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорноговь, Архангай аймгийн Онцгой комиссын холбогдох дансанд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан өрнүүлсэн сайн үйлсийн аянд нэгдэж, хандив илгээсэн дүүргийнхээ нийт төрийн албан хаагчид болон иргэд аж, ахуй нэгж байгууллагуудад ТАЛАРХАЛ илэрхийллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *