С.Зоригийг амиа алдсаны маргааш болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг “улсын нууц“-аас гаргажээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг “улсын нууц”-аас гаргажээ.
Уг шийдвэрийг өчигдөр /2024.02.28/ болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ. Өмнө нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв.
Сануулахад, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг буруутгаж, шүүхээс тус бүрд нь 20 жил хорих ял оноох шийдвэрийг 2017 оны наймдугаар сарын 4-нд гаргаж байсан. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гаргасан билээ.