Галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван тохиолдол гарчээ

0

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны 02 дугаар сарын байдлаар галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад огцом тоормослох, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй гэдгийг жолооч нар ойлгохгүй байгаа нь аваар гарахад нөлөөлж байгаа аж. Дэлгэрүүлж хэлбэл, огцом зогсоход /ослын тоормос/ хүнд жинтэй галт тэрэг хурднаасаа хамаарч 800-900м замыг туулж байж зогсдог байна.

Харамсалтай нь, жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа “Амжиж гарна” гэдэг байдлаар хандсанаар өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах, мөн галт тэрэг саатуулсны төлбөрт давхар унаж, их хэмжээний хохирол хүлээсээр байна.

Иймд жолооч та бүхэн зөвшөөрөгдсөн гарц, гарман дахь төмөр замын ажилтны дохио зааврыг ягштал мөрдөж, аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *