ЦЕГ: “Смарт таун-2” хотхонд байр захиалсан 100 гаруй хохирогч гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

0

Нисэхэд баригдаж буй байрандаа захиалга авсан ч байр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй маш олон иргэнийг хохироосон талаар нэгэн иргэн цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, тэрбээр “2021 онд Нисэхэд байрлалтай дөнгөж баригдаж байсан байрандаа маш олон хүнээс захиалга авч мөнгө төгрөгийг нь авчихаад одоог хүртэл байр ч үгүй, мөнгө ч үгүй маш олон иргэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ажил амьдралаараа хохирч байна.

Би бас тэр хохирогч нарын нэг. Анх 2019 оноос захиалга авсан. Миний хувьд 2021онд захиалга өгсөн. “Смарт таун-2” хотхоны захирал СҮХБАТ гэж энэ новш. Хүмүүсийн өгсөн байрны урьдчилгаа мөнгийг өөр зүйлд зарцуулсан нь шүүхээр тогтоогдсон юм билээ. Одоо тэгээд захиалагч нарынхаа өөдөөс ингээд сууж байна даа.

Яавал энэ хүнээс мөнгө авч болох вэ. Маш олон захиалагч нар цөхөрч байна. Захиалж хохирсон хүмүүс нь цагдаа, шүүхээр нь яваад олигтой үр дүн ч гарахгүй байна. Шат шатны шийдвэр гаргач байгууллага, хүмүүст нь хүртэл түгээгээд өгөөч хүмүүсээ. Хүний мөнгө залилж идчихээд яасан бардам сууж байх юм. Хийх ёстой газар нь хийгээд хохирсон иргэдийн мөнгө олж өгөх талаас нь арга хэмжээ авдаггүй юм уу. Цагдаа шүүхийнхээн. Бид өөр газар захиалга өгчихсөн бол өдийд байр орондоо орчихсон ингэж цаг хугацаа хөрөнгөөрөө хохирохгүй санаа амар байх байлаа. Тухайн үед 16 давхар 6 блок байр баригдана гээд л 2 блок нь зэрэг баригдаад 5, болон 7 давхар хүртэл явчихсан байсан. Одоо нээрээ үнэхээр цөхөрч байна” хэмээжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтнүүдээс тодруулахад “ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 100 гаруй хохирогч гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *