Хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11.4 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

0

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 2,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 70,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6,
  • Өмчлөх эрхийн эсрэг 46,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 11,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12,
  • бусад 4 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 63.456 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.742 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.322 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 420 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс:

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1727,
  • Танхайрах 74,
  • Хүний биед халдах 71,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 183,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.161,
  • бусад 4526 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11,400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 101 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *