35 нам нэгдэж чадвал Монголд жинхэнэ хувьсгал болно гэлээ

0

ИЗНН-ын дарга Б.Батбаатар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: “Өмнө нь миний бие МАН, АН-аас бусад улстөрийн намуудыг нэгдэхийг гуйсан. Ингээд улстөрийн 35 намд хүсэлтээ өөрөө хүргэж өгсөн. Дарга удирдлагуудтай нь уулзсан.

Гэвч улстөрийн 35 намыг эвсэх нэгдэхийн эсрэг заалттай сонгуулийн хуулийг баталжээ. Маш олон заалт, нөхцөлийг эвсэл, нэгдлийн эсрэг суулгаж өгсөн байна.

Энэ хууль одоо хэрэгжээд эхэлчихсэн. Бид өнгөрснөө өөрчлөх ёстой. Өнгөрсөн 100 жил биднийг тархидаж ирсэн байдлыг халья. Цонхны цаанаас чихэр долоолгодог байдлыг болиулж, өнөөдрөө бүтээж, өөрчлөгч хүч нь болцгооё. Хоёр оронтой тооны намууд эвсэл, нэгдэх тал дээр ярьж байна.

Өмнөх сонгуулиуд шиг 2 нам, 3 нам, 4 нам биш 35 нам эвсэж, нэгдэж чадвал монголд жинхэнэ хувьсгал болно. Энэ бол монголын ард түмний итгэл найдвараа өгсөн эцсийн хувьсгал байх болно.

Үүн дээр нэгдээч. Бидний яриа, уулзалт зангуун дээгүүр алхаж байгаа мэт хүнд нөхцөлд болж байгаа. Энэ зангууг өнөөдрийн УИХ-д суудалтай МАН, АН хоёр бидний зам дээр тавьсан. Үүнийг давахын төлөө бүгдээрээ зүтгэнэ гэдэгт бусад улстөрийн намын удирдлагууд, гишүүдэд итгэж байна. Хэрэв бид эвсэл болж чадвал 3-р сарын 18-ны өдөр хэрхэн яаж эвсэл болсон, чадаагүй бол хэрхэн яаж сонгуульд оролцох талаараа шийдвэр гаргаж, та бүхэнд мэдэгдэх болно. ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *