Шар усны үерээс сэргийлж 1494 тонн мөс зөөвөрлөв
НОБГ, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн газар хамтран шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт шар усны үерээс сэргийлж 1494 тонн мөс зөөвөрлөлөө.
Халиа дош, шар усны үерээс урьдчилан сэргийлж Сонгинохайрхан дүүрэгт 500 метр, Сүхбаатар дүүрэгт 350 метр, Хан-Уул дүүрэгт 860 метр, нийт 1710 метр сувагчлал татаж, Баянзүрх дүүрэгт 414 тонн мөсөн далан, Хан-Уул дүүрэгт 1080 тонн мөс зөөвөрлөсөн байна. Мөн Баянзүрх дүүрэгт 150, Сонгинохайрхан дүүрэгт 135, Чингэлтэй дүүрэгт 139, Сүхбаатар дүүрэгт 40, нийт 464 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлснийг НОБГ мэдээллээ.