Н.УУГАНБАЯР: ИРГЭД ГИХГ РУУ ИРЭХИЙН ТУЛД ӨДРИЙН ТАЛЫГ БАРАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖ БАЙНА

0

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас цахимаар виз олгож эхэлсэн талаар тодрууллаа.


Тэрбээр “Одоогийн байдлаар аялал жуулчлал, дамжин өнгөрөх, спорт аялалын чиглэлээр ирж буй хүмүүст цахимаар виз олгож байна. Өнгөрсөн 2023 онд цахимаар виз авах иргэдийн тоо ихээр өссөн. Энэхүү ажил 2022 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн.

Өнгөрөгч онд 31 мянга гаруй иргэн цахимаар виз авч, Монгол Улс руу орж ирсэн. Цахимаар виз олгож байгаа нь олон талын ач холбогдолтой. Өмнө нь ЭСЯ руу явдаг байсан бол одоо хаанаас ч визээ захиалан авч, хил даван орж ирэх боломж бүрэн бүрдсэн.

Энэ бол Гадаад харилцааны яамтай хамтран хэрэгжүүлсэн сайн төслүүдийн нэг юм. Үүний үр дүнд Монгол Улс руу ирж буй аялал жуулчлалаар ирж буй иргэдийн тоо нэмэгдэж, эерэгээр нөлөөлж байгаа гэж үзэж буй. 

Манай улс руу чиглэж буй иргэдийн тоо цахимаар үйлчилгээ үзүүлэхээс гадна, оршин суух үнэмлэхээ авах, визийн зөвшөрлөө авах гэх мэт олон төрлийн үйлчилгээг биечлэн ирж авдаг байсан. Тухайлбал, визийн зөвшөөрлөө авч Монгол Улсад орж ирснийхээ дараа оршин суух үнэмлэхээ авах хүртлээ 7 удаа биелэн ирдэг байсан. Энэ мэт бүх үйлчилгээг цахимаар үзүүлдэг болж байгаа.

Оршин суух үнэмлэх хэвлэгдсэн тохиолдолд мөн л манай байгууллагаас ирж авдаг байсан бол үүнийг халж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн салбар олгодог болсон.

ГИХГ-аас үйлчилгээ авахаар ирэхийн тулд 3-4 цаг буюу өдрийн талыг бардаг байсан бол ийш чиглэх шаардлагагүй болсноор иргэдийн замын түгжрэлд өнгөрүүлэх цаг багасаж байгаа хэрэг. Цаашид 64 ангиллын визийг цахимаар олгож эхлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *