Тэрбум модноос хэн, хэдийг тариад байна вэ?

0

2030 он гэхэд тэрбум мод тарина гэж ерөнхийлөгчийг хэлснээс хойш өдийг хүртэл яг хэдэн ширхэг мод тариад буй нь олны сонирхлыг татаж буй. 

Ойн газраас мэдээлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бэлтгэл ажил буюу эхний хоёр жилд /мод тоолж эхэлсэн он: 2021 он/ нийт 41.5 сая ширхэг мод тариад байгаа аж.

Үүнээс: 

Нийслэл хот болон аймгууд

24.3 сая 🌳 тарьсан

Нийслэлд хотын гудамж талбай, дүүрэг хороодын нутаг дэвсгэрээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудад хариуцуулсан найман байршилд мод тарьж байгаа юм байна. 

Төр, хувийн хэвшил 

9.07 сая 🌳 тарьсан

Жил болгон төрийн байгууллагуудын ажилчдыг мод тарьсан газарт нь аваачиж модоо хэрхэн арчлахад нь дадлагажуулж үхсэн бол нөхөж тарих ёстой гэсэн дадлыг суулгаж байгаа аж.

Уул уурхайн ААН-үүд

8 сая 🌳 тарьсан

Уул уурхайн компаниуд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сум болон Ойн газраас тодорхойлон зааж өгсөн газар нутаг дээр тарилтаа хийж байгаа бөгөөд арчилж, ургуулах ажлыг мод үржүүлгийн газруудтай гэрээлэн хамтарч ажиллах зарчмаар явж байгаа юм байна. 

Сэлэнгэ аймаг 4.7 сая мод тарьжээ

Улаанбаатар хотод хоёр сая ширхэг мод тариад байгаа бол аймгууд дундаас хамгийн их мод тарьсан нь: 

зураг
зураг
зураг

Уул уурхайн компаниудын хувьд зарим нь амласан тоо хэмжээнийхээ тодорхой хувийг л тарьж үлдсэн хувьд нь орлуулах буюу мод тарихад хэрэгтэй тоног төхөөрөмж, дэд бүтэц болон бусад дэмжлэгийг үзүүлж байгаа аж. Энэ нь цаашлаад өгсөн амлалтаас илүү олон мод тарих нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байгаа юм байна.

КОВИД-19-ийн дараах жилээс эдийн засаг хүндрэлтэй байсан учраас уул уурхайн компаниуд тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгох дээр анхаарлаа хандуулсан. Энэ жилээс эрчимтэй тарилт хийгдэж эхэлнэ гэдгийг Ойн газраас онцлоод байгаа билээ. 

ГРАФИК: Нийслэл, аймгууд, уул уурхайн компаниуд, төр, хувийн хэвшлийн байгууллага болон бусад санал санаачилгаар тарьсан модны тоог дэлгэрэнгүй танилцуулбал: 

(График дээгүүр хулганаа чирч тарихаар амласан модны тоо зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой)

 Бусад санал, санаачилгууд 4,005,772ш мод тарьсан

Бугант нандин ХХК 3,000,500ш мод тарьсан

Эрчим хүчний яам, салбарууд 35,730ш мод тарьсан

Цагдаагийн ерөнхий газар 196,135ш мод тарьсан

Экологийн цагдаа 36,823ш мод тарьсан

ИНЕГ 14,000ш мод тарьсан

Улаанбаатар төмөр зам ХНН 20,000ш мод тарьсан

Тод ундарга ХХК 13,200ш мод тарьсан

Баян айраг эксплорэйшн ХХКОБЕГ 14,010ш мод тарьсан

БХЯ 68,000ш мод тарьсан

ШШГЕГ 1,545,000ш мод тарьсан

ХХЕГ 125,000ш мод тарьсан

ТӨР БОЛОН ХУВЬ 9,074,170шТэрбум мод сан, банк санхүү 200,000ш мод тарьсан

“Шивээ овоо” ХК 13,600ш мод тарьсан

“Платинум ланд” ХХК 44,000ш мод тарьсан

“МоЭнко” ХХК 40,200ш мод тарьсан

“Багануур” ХК 11,000ш мод тарьсан

“Монполимет групп” 19,000ш мод тарьсан

“Монголросцветмет” ТӨҮГ 193,500ш мод тарьсан

“Алтайн хүдэр” ХХК 2,500ш мод тарьсан

“Бүрдэл майнинг” ХХК 4,000ш мод тарьсан

“Эрдэнэс силвер ресурс” ХХК 329,500ш мод тарьсан

“Бороо гоулд” ХХК 83,911ш мод тарьсан

“Эрдэнэс Монгол” ХХК 875,756 ш мод тарьсан

“Бадрах энержи” ХХК 10,000ш мод тарьсан

“Таван толгой” ХК 30,000ш мод тарьсан

“Степ голд” ХХК“Саусгоби сэндс” ХХК 27,000ш мод тарьсан

“Өсөх зоос” ХХК 610,770ш мод тарьсан

“Энержи ресурс” ХХК 127,274ш мод тарьсан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4,024,151ш мод тарьсан

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК 845,120ш мод тарьсан

“Эрдэнэс Оюутолгой” ХХК ,“Оюу толгой” ХХК 176,200ш мод та…“Эрдэнэс таван толгой” ХК 371,700ш мод тарьсан

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД 8,039,182шХэнтий 1,219,967ш мод

Хөвсгөл 1,158,797ш мод

Ховд 314,148ш мод

Улаанбаатар 2,048,912ш мод

Увс 364,69ш мод

Төв 2,893,821ш мод

Сэлэнгэ 4,723,122ш мод

Сүхбаатар 762,482ш мод

Өмнөговь 888,169ш мод

Өвөрхангай 882,819ш мод

Орхон 312,2915ш мод

Завхан 835,197ш мод

Дундговь 211,773ш мод

Дорнод 1,036,016ш мод

Дорноговь 444,008ш мод

Дархан-Уул 516,444ш мод

Говьсүмбэр 126,670ш мод

Говь-Алтай 178,864ш мод

Булган 1,372,490ш мод

Баянхонгор 325,408ш мод

Баян-Өлгий 382,871ш мод

Архангай 584,387ш мод

НИЙСЛЭЛ, АЙМГУУД 24,393,971ш

НИЙТ ДҮН – 41,507,323ш мод

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *