Г.Майцэцэг: Монголд үйлдвэрлэсэн бүхэн үнэхээр үнэтэй байгаа

0

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу? Үйлдвэрлэгчдийн шунал уу? сэдвээр болон үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар “Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлэл хийлээ. 

Тэрээр: “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байна, үйлдвэрлэгчид шуналтай байна гэдэг мэдээллийг хоёр хоногийн өмнө нэг залуу ярьсан. Үүнтэй санал нийлж байна. Монголд үйлдвэрлэсэн бүхэн үнэхээр үнэтэй байгаа. Яагаад үнэтэй байна вэ? Үйлдвэрлэгчид үнэхээр шуналтай байна уу? гэдэг дээр асуудал үүсч байгаа юм.

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн яагаад үнэтэй байна вэ? гэдгийг үйлдвэрлэгчдээс биш улстөрчдөөс, бодлого гаргагчдаас асуух ёстой.

Үүнийг иргэдэд хүргэх гэсэн том мессежийг тэр залуу гаргаж ирлээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд худалдан авалт хийгээд байхад яагаад үнэтэй байгаа юм бэ? гэж хүн бүр бодож байгаа байх. Франц улсад, баруунд сүү нь, гурил нь тийм хямдхан байхад монголд яагаад хэдэн сая малтай хэр нь үнэ өндөр байгаа юм бэ? гэдэг бол маш том асуудал. Баруунд бүтээгдэхүүнүүд нь хямд байгаа шалтгаан бол тэнд шударга өрсөлдөөн явагддаг. Монголтой адилтгавал аймаг, сум бүр нь өөр өөрийн үйлдвэрлэлтэй. Тухайн орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээг хангасан үйлдвэрлэл нь байдаг. Тэд нар нь үнэ болон чанараараа өрсөлдөж байдаг учраас үнэ нь хямд. Тэднийг үнэ болон чанараараа өрсөлдөх боломжийг нь төрийн бодлогоор олгодог. Үйлдвэрлэлээ хэзээ ч банкны зээлээр босгодоггүй.

Европд судалгаа шинжилгээ хийж, 20-25 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтаар хөнгөн үйлдвэрлэлээ дэмждэг юм аа. Монголын үйлдвэрлэгчид банкнаас сарын 2-2,5 хувийн хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг жилд хэд болох вэ? гэдгийг бодоод үзээрэй.

Хүүний дарамт хэд байх вэ? Мөн нэг шалтгаан нь манай улстөрчид малчид, тариаланчдаа дэмжээд гурил, сүүний түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлчихсөн. Тариаланчид, малчид НӨАТ төлдөггүй. Татвар төлдөггүй гэж хэлж болно.Энэ төлөөгүй татварыг үйлдвэрлэгчид нуруун дээрээ үүрдэг. НӨАТ бол үйлдвэрлэгчдэд татварын дарамт болж ирдэг. Монгол улсад үйлдвэрлэл хэрэгтэй юм уу? Хэрэггүй юм уу? Асуудлаа ил гаргаж ярья. Хувцас үйлдвэрлэл ч мөн адил татвараас болоод босож чаддаггүй. Нэг хувцас хийх гэж 3 удаа татвар төлдөг.

Түүхий эд, материалаа оруулж ирэхдээ гаалийн болон НӨАТ гэж 15,5 хувийн татвар, үйлдвэрлэх явцдаа ажилчдын цалин, НДШ, ХХОАТ, ААНОАТ төлдөг. Түрээс, цахилгааны зардлаа төлдөг. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд дэлгүүр, лангуу түрээслэнэ.

Ингээд 3 дахь удаагаа үйлдвэрлэгчид татвар төлдөг. Ийм их татварын дарамтаас шалтгаалаад монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гаднаас ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чаддаггүй. Мөн гадны үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтаар босдог бол монголын үйлдвэрлэгчид зээлээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас гадны бүтээгдэхүүнүүдтэй үнээрээ өрсөлдөж чаддаггүй юм. Эрх баригчид бодлого гаргахдаа гадаад улс орны үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого гаргадаг.” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *