40-өөс дээш насны хүн жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэхийг зөвлөв
ЭМЯ-ны дэргэдэх Нүд Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дэлхийн глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд энэ өвчний тухай, хараа алдалттай холбоотой мэдээлэл өгөв.
Глауком өвчин гэдэг нь бидний хэлж заншсанаар нүдний даралт ихсэх өвчин. Дэлхий нийтэд энэ өвчнөөр нийт 80 сая хүн дэлхий нийтэд хараагүй болсон гэдэг судалгаа байдаг. Харин манай улсад хийгдсэн олон улсын судалгаагаар нийт хүн амын 1,4 хувьд тархалттай гэж дүгнэгджээ.
Дэлхий нийтэд 2.2 тэрбум хүн ямар нэг хараа алдалттай байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс 1 тэрбум хүн нь ямар нэг байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна.
Гуравдугаар сарын хоёрдугаар долоо хоногийг эргэшгүй хараа алдалтаас сэргийлэх өдөр болгон дэлхий нийтэд зарлажээ.
Урьдчилан сэргийлэх үзлэг нь сохролтоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. 40-өөс дээш насны иргэд жил нэг удаа эмчид үзүүлж хянагдах шаардлагатай.
Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг юм. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин юм. Энэ өвчнийг эрт илрүүлж чадах юм бол эм, мэс засал, лазераар эмчилдэг.
Манай улсын хувьд энэхүү долоо хоногт улсын болон дүүргийн хувийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийнэ.
Хүүхэд багачуудын дэлгэцийн хамаарал сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Иймд өсвөр насны 10-15 насны хүүхдээ жил нэг нүдний эмчид үзүүлж байхыг зөвлөв. Түүнчлэн манай монгол хүүхдүүд нэмэх шил зүүх хандлага их байдаг бол БНСУ, БНХАУ-ын хүүхдүүд хасах шил зүүх магадлал өндөр байдаг аж.