Шар усны үерт 11 өрхийн гэр байшин, хоёр нүхэн гарц өртжээ

0

Өнгөрсөн хоногт нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар онцгой байдлын алба хаагчид ажиллажээ.

Түүнчлэн төмөр замын доод талын болон автозамын доогуурх хоёр нүхэн гарц шар усны үерт автсан дуудлага хүлээн авсан байна. Ингэхдээ мотопомп ашиглан усыг соруулах, суваг шуудуу гаргаж ус зайлуулах мөн зарим айлын гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгожээ.

Цаашид ч цас ихээр хайлж шар усны үерийн аюул үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд суваг шуудуу гаргах, үерийн аюултай бүсээс яаравчлан нүүх зэргээр шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *