Инфляцад нөлөөлөх импортын барааны үнэ 31.4 хувь болж буурчээ

0

 Инфляцад эзлэх импортын барааны хувь хэмжээ буурч буйг ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаарх статистик үзүүлэлтийн мэдээллээр импортын барааны үнэ инфляцад 31.4 хувиар нөлөөлж байна.

Тэрбээр, инфляцад эзлэх импортын барааны үнэ өнгөрсөн оны 7 дугаар сард 45-аас 35.8 хувь болж буураад байгааг мэдээлж байсан юм. Энэ хувь хэмжээ цар тахлын үед 60 хувь байв.

Энэ оны хоёрдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.0 хувьтай гарлаа. Үүний 2.9 нэгж буюу 41.0 хувийг хүнсний барааны бүлэг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:

  • хүнсний барааны бүлгийн үнэ 10.1 хувиар,
  • хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.8 хувь,
  • барааны бүлгийн үнэ 7.0 хувь,
  • үйлчилгээний бүлгийн үнэ 7.3 хувиар тус тус өсжээ.

Тодруулга: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг 13 бүлгээр хуваан тооцдог. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний сагсанд 411 бараа ордог, үүний 227 -г нь импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *