Орон нутгийн зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ

0

Өмнөговь аймаг, Ноён сум. Сайран багийн “Хүнхэр хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгүүр 11:50 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Гурвантэс сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Киа Гранбөрд” загварын автобусны хөдөлгүүр шатсан тухай мэдээллийг тус автобусны жолооч У мөн өдрийн 17:13 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Мөн Дорноговь аймаг, Сайншанд сум. Зүүнбаян багийн “Наймаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 13:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 28 км зам туулан 14:55 цагт очиход малчин Ц-ын 3х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 1 цаг 39 минут ажиллаж унтраажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *