Дорнод аймагт бүртгэлтэй, суудлын автомашинаар БНХАУ руу нэвтрэхийг зөвшөөрчээ

0

Хавирга-Архашаат боомтоор наймаас доош суудалтай автомашины нэвтрэх зөвшөөрөл олгож эхэлсэн тухай Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Дорнод аймагт бүртгэлтэй 8-аас доош суудалтай автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Архашаат боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг энэ сарын 14-нөөс олгож эхэлсэн байна. Ингэхдээ

  • Дорнод аймагт бүртгэлтэй буюу ДОА, ДОР, ДОУ серитэй автомашинд зөвшөөрөл олгоно.
  • Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гадна талын урд болон хойд хэсгийн 450 өнцгөөс хоёр талаас авсан зураг
  • Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан байх шаардлага тавьжээ.

Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргах аж.

Наймаас доош суудалтай автомашинаар Алтан-Эмээл хүртэл зорчих боломжтой юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *