Зудын улмаас 16 сая толгой мал хорогдохоор байгааг танилцууллаа
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.03.18/-ийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах хуулийн төслүүд болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч, албаны хүмүүсээс бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар:
-УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль
-Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль
-Ахмадын тухай хууль
-Биеийн тамирын тухай хууль болон өмнө хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батална.
-Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өглөө. Засгийн газраас зудын нөхцөл байдлаас нийт 16 сая тоо толгой мал хорогдохоор байгааг танилцуулав