ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах нарын гурван хүнд БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол болон төрийн дээд цол, одон, медаль гардуулж өгөв.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга, бригадын генерал Дашживаагийн Ариунболд,
- Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Хожгорын Лхагвасүрэн,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
- Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Чулуунборын Гандирваа,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Тогоогийн Галбадрах,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Сүрэнжавын Ванчинхүү нарт хүртээлээ.
Сануулахад, Бригадын генерал Т.Галбадрах нь Дэслэгч генерал Ц.Тогоогийн хүү юм.
Эх сурвалж: Ubn.mn