Улсын шигшээ баг, холбоодын удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулав
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасны дагуу Улсын шигшээ баг, холбоодын удирдах ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулав.
Сургалтын нээлтэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн оролцож НҮБ-аас баталсан Авлигын эсрэг Конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсон тул монгол хүн бүр авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн бөгөөд олон улсын түвшинд спортын авлига нэмэгдэж, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбоотой спортын салбарт шударга байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчилгүй байх, төсөв хөрөнгийн зарцуулалттай холбоотой анхаарах асуудлаар мэдээлэл хүргэж, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг онцлон дурдав.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал нар авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, спортын салбарын төсвийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой Улсын шигшээ багуудын үйл ажиллагаанд гарч буй эрсдэл, өнөөгийн нөхцөл байдал, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, санхүү болон гэрээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, зарим шигшээ баг төрийн албан хаагчдад хууль бус давуу байдал олгохгүй байх, гадаад паспорт олгоход холбогдох журмыг чанд мөрдөх зэрэг анхаарал татсан асуудлаар харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.
Арга хэмжээнд Үндэсний шигшээ багийн 23 холбоод төрийн албан хаагч зэрэг 48 хүн хамрагдаж асуулт, хариулт өрнүүлэн идэвхтэй оролцов.