Усанд сойсон, хаяг шошгогүй вакумдсан бөөрөнхий махыг шинжилгээнд өгч, үйлдвэрийг битүүмжилжээ

0

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт дэх “Монгол бугат тал нутгийн хүнс” ХХК-ийн үйлдвэрт их хэмжээний махыг бохир орчинд бэлтгэн савлаж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.  Албаныхан энэ асуудлаар тухайн үйлдвэрт шалгалтаар очиход усанд сойсон, гэсгээж байгаа, хаяг шошгогүй вакумдсан бөөрөнхий мах байжээ. Тухайн үйлдвэрийн махнаас дээж аван, өнөөдөр шинжилж байна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм. Одоогоор үйлдвэрийг битүүмжилж, зөрчлийн хэрэг нээх саналыг прокурорын байгууллагад өгчээ. Тухайн “монгол бугат тал нутгийн хүнс” компани нь БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *