“ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ”-ИЙН ЛАГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ТЭЗҮ-Г ХҮЛЭЭН АВЛАА

0

Өнгөрсөн оны мөн үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК  гурван талт санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Keumkang-ThreeENC” консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг дуусгаж, Улаанбаатар хотын удирдлагуудад хүлээлгэн өглөө. Уг ТЭЗҮ-г боловсруулахад БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Keumkang-Three ENC” консерциум 210 сая воны санхүүжилт хийсэн байна.

Мөн ТЭЗҮ-г боловсруулахдаа хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдээд зогсохгүй ойролцоох барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах, мөн шатаасны дараа гарах үнсийг цементтэй хольсноор барилгын сайн чанарын материал хийх боломжтойг тооцжээ. Тодруулбал, хоногт 2500 тонн бохир ус хүлээн авч цэвэрлэн, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *