Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар энэ сарын 16-ны өдрийн 19:00 цагт иргэн Ц нь айлаас гарч яваад сураггүй болжээ. Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт ОБГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 19-ний өдрийн 06:45 цагаас эхлүүлжээ. Ингээд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 24 км-ын тойрогт 2 удаагийн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:40 цагт зогсоосон бол өнөөдөр /2024.03.20/ өглөөний 07:00 цагт дахин эрлийг ажиллагааг эхлүүлжээ.