ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргаас асуугаарай
Эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар:
-2023 онд манай улсын эдийн засаг 7 хувиар өссөн. Уул уурхай, тээврийн салбарын өсөлт өндөр байна. ХАА-н салбарт 800 гаруй мянган хүн ажилладаг учраас 8 хувиар буурчихаад байна. Уул уурхайн салбар төсөвт төвлөрөөд цалин тэтгэвэр болох замаар иргэдийн амьдралд нөлөөлдөг. Эдийн засгийн үндсэн үзүүлэлттэй тогтворжуулаад үүнийгээ улам баталгаажуулаад явмаар байна.
Манай улс хууль эрхзүйн орчноо маш ойлгомжтой болгож байж гадна хөрөнгө оруулагчдыг татна. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн бариад УИХ-аар хэлэлцэнэ. Тус хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргаас асуугаарай гэв.