“Зулбасан” Засгийн газрын буурин дээр төрсөн Х.Баттулгын засаглал

0

У.Хүрэлсүхийн танхимаа тараах жүжгийн төгсгөлд “Х.Баттулгын” Засгийн газар байгуулагдсан нь


УИХ-д 65  суудалтай МАН-ынхны “гараар” М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан “гайхамшиг” УИХ-д 62 суудалтай Намын даргыг нь Ерөнхий сайдаас огцруулах хүртэл үргэлжлээд зогсохгүй, ийм олонхийн ноёрхол дундуур хүссэн төмөр замаа хамгийн их орлоготой төрийн компанийнх нь зардлаар бариулж байна. Х.Баттулга “МАН-ынхан дундуур” засагласаар байгаа нь энэ. Түүний тухай нэгэнтээ хэлснээ давтахад тэр бол “самбочин”. Улстөрч болбол Ерөнхийлөгч болтлоо, бизнес хийвэл тэрбумтан болтлоо, луйвар хийвэл мафи толгойлтлоо мэхээ гүйцээдэг нь түүний төрөлх чанар. Энэ бол магтаал биш, дүр зураг. Засаглаад, ааглаад байгаа мэт МАН-ын залуус сайн харж аваг. Бүү хохирог гэсэндээ тодотгоё.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлсээр байна. Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлсэн “сонголт”, түүний өдөр тутам гайхшруулсаар байгаа зөвлөхүүдээс нэг л өөр сүрчиг үнэртэх боллоо. Тэр тусмаа “Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллах болсон нь энэ үнэрийг үлэмж тодотгов. Уучлаарай, энэ жил Олимпийн жил. МҮОХ-ны Ерөнхийлөгчид Ерөнхий сайдад зөвлөх “зав” байна уу. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх А.Амундраг томилсон. Тэр бол төмөр замыг нь барьж “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал. Х.Баттулгаас холгүй байгаа биз?

2021оны хоёрдугаар сарын24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И түүнтэй утсаар ярилаа гэсэн мэдээг Хятадын хэвлэлүүд гаргажээ. Уг мэдээнд өгүүлснээр “хоёр тал “Бүс ба зам”, “Талын зам” санаачилгуудыг сайтар холбож, хамтын ажиллагаагаа тэлж, цар тахлын учруулсан хохирлыг нөхөж барагдуулахад ач холбогдол өгч ажиллах ёстой” гэж Ван И хэлсэн байна. “Бүс ба Зам” санаачилгад холбогдсон орнуудын дунд ШХАБ-ын идэвхжил, нөлөө ямар байгааг олон нийт мэднэ. Энэ дашрамд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 162 тоот тогтоолыг сануулъя. Уг тогтоолд “ҮАБЗ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 05/04 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг үндэслэн “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны 9дүгээр сарын14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай”, “Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарт даалгасугай” гээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар гарын үсгээ зурсан байдаг юм. Энэ талаар манайхан ер дуугарахгүй байгаа, өөрөөр хэлбэл гадаад бодлогын үзэл баримтлалын хувьд өнөөдрийн байдлаар гадна талд ямар байр суурь илэрхийлж байгаа вэ гэдэг нь “асуудалтай”. Бараг л “Байнга төвийг сахиагүй орон” гэсхийгээд ойлгомжгүй.

Цаашилбал! 2021оны хоёрдугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн газрын дэд дарга Ху Бин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай уулзаж “Монгол Улсад Чингис хаан нэртэй хаадын музей байгуулагдаж буйтай танилцаж, музейн сан хөмрөгийг бүрдүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллахаар болов. Энэ хэний хүсэл вэ? Л.Оюун-Эрдэнийн “амлалт”. Тэр ч байтугай “Монгол Улсын түүхийн эсрэг үйлдэл хийвэл улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү” гэж мэдэгдсэн. Тиймээс ч хөшөө, музейн зардлыг ковидын үеийн төсвөөс ч хасах “түүхийн эсрэг урвагч” олдоогүй, хэвээр батлагдаад явж байна. Нөгөөтэйгүүр Т.Бадрал АТГ-т тендрийн асуудлаар шалгагдаж байсан, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй ямар хамааралтай зэрэг нь “төлөвлөгөөг үг дуугүй биелүүлэх” командтай нэгэн.

Дараагийнх нь Соёлын сайд Ч.Номин. Өмнөх сайд С.Чулуун МАН-ын гишүүн биш боловч У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байсан. Түүхийн чухал баримт гадагшаа гаргасан баримт нь дэлгэгдсэн ч гэмт хэрэг байсан эсэхийг таг нуув. Хамгийн гол нь Ерөнхий сайд нь Хүүхдийн төлөө фондод 10т эрбум төгрөг Засгийн газраас зарцуулна гэдэг шийдвэрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны хурал дээрээ гаргахад байлцсан Соёлын сайд С.Чулуун ердөө маргааш нь он солигдох мөчид Ерөнхийлөгчтэй хамтдаа Хүүхдийн төлөө фондоор шоудаад гол фон болчихсон суусан нь сонирхолтой. Түүнийг Ерөнхийлөгчөөс илгээгдсэн сайд гэдэг байсан нь ч энэ үед дахин сонсогдож байлаа.

Харин одоо түүний орыг залгаж маш хөдөлмөрч төдийгүй газар тариалангийн “мафи” гэх томдсон хочтнуудын нэг Л.Чинбат охиноо төрд “илгээв”. Ерөнхий сайдын сонголт мөн гэж үү? Харж л байя.

Зам, тээврийн хөгжлийн сайдыг гоочлохоо больё, ажлаа л сайн хийг гэж ерөөж байна. Гэхдээ түүнд “даалгавар” бий. Дарханы зам уу, тэр ч яахав. Хамгийн гол нь “УБТЗ” ХНН-ийн даргаар Н.Сэрээнэндоржийг томилуулахаар тохиролцох бичиг хэдийн Кремлийн босгоор давсан сурагтай. Н.Сэрээнэндорж Х.Баттулга нар ямар холбоотой вэ гэж үү? Яагаав, өнөөх “1000вагоны хэрэг, эвдэрвэл засах бонус болох “Трансмашхолдинг” буюу “ТМХС Монгол” компани тэдний хийсэн ажил шүү дээ. Сануулъя, тэр үед Х.Баттулга Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Н.Сэрээнэндорж “УБТЗ” ХНН-ийн дарга байсан. Гэрээнээсээ эхлээд хөөвөл Д.Жигжиднямаагаас илүү тэр хоёр эхлүүлсэн. Эдүгээ ОХУ-д “РЖД” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозеров, Монголд Д.Жигжиднямаа эвгүйтээд байгаагийн цаана Х.Баттулга, В.Якунин нар байгааг ах дүү орны ард түмэн бөөнөөрөө мартана гэж үү. Ээ дээ, ирэх сарын сүүлчээр Кремльд Х.Баттулга орохдоо энэ талаарх асуудлаа шийдэж ирээд л сонгуульдаа орно доо.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд Ерөнхийлөгчийг сүртэй сөрж чадахгүй л болов уу. Тэрбээр2017оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн өдөр намынхаа залуусын хамт “Нэр дэвшигч Х.Баттулгад холбогдох хэргийн талаар Нийслэлийн прокурорт асуулга тавьж байв. Тухайн үеийн Нийслэлийн прокрор Д.Баярмагнай сонгуулийн өмнө “түүнд холбогдох хавтаст хэргүүд бий” гэж, сонгуулийн дараа“хэрэгсэхгүй болсон” гэж нэг мэдэгдээд Ерөнхийлөгч болсных нь дараа ажлаа өгсөн дөө. Х.Баттулга коммунист ах нарын “сайн дүү”-гийн үүрэг гүйцэтгэж явсан түүнийг мартана гэж үү. Ер нь өнөөгийн Засгийн газрын “тод магнай” болоод байгаа үеэл хоёр сайд Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын “жүжгийн” учрыг мэдэж байгаа юм уу даа. Дүрдээ айхавтар орсон байна, олон нийт ч энэ залууст итгэж байна. Цаг хугацаа харуулах биз.

Ц.Нямдорж сайд энэ Засгийн газрын түшиг тулга, ноён нуруу гэгдэж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байна. Яагаад? Түүнд ашиг бий. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн тухайд. Ерөнхий сайдаас энэ оны хоёрдугаар сард гаргасан нэгэн захирамжид Засгийн газар, Эрдэнэтийн 49 хувийн талынхан хэлцэл хийхээр заасан. Ц.Нямдоржгүйгээр ийм хэлцэл болохгүй, түүний эрх ашиг тодорхой юу? “Зоосны” нөгөө талд нь Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын эрх ашиг ч бий. Сонгууль хүртэлх зам гэж “стратегийн” богино зам тэднийг холбоно. Тэгээд ч сонгуулиар барих Ц.Нямдорж сайдын сюрприз нь алдарт “McKinsey&Company-Либерти партнерс хоорондын баахан дансны шилжүүлэг, БНХАУ, БНСУ-ын нэр бүхий компаниудтай хийсэн “нууц” гэрээ, түүнд нэг км төмөр замыг 2.5сая ам.долараар барих төсөл зэрэг бараг ялын төлөвлөгөө шахуу нотлох баримтуудаас эхлээд маш их.

Сангийн сайдын тухайд бол Ч.Хүрэлбаатарыг л холдуулах нь гол захиалга. Хөгжлийн банк Сангийн сайдын мэдэлд хэдий ч ЗГХЭГ-ын даргаас төдийлөн холдохгүй. Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгчтэй ураг төрлийн ойр холбоотой. Хотын дарга Ерөнхийлөгчтэй амь нэгтэй байдаг нь хардлага таамгаас хальж зарим үйлдэл, эс үйлдэл, хэгжүүрхлээр харагдаад авсан. Нэг иймэрхүү. Нэмж хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга, У.Хүрэлсүхийн өрөөнд уурсаж ороод цохилцож зодолдсон гэдэг шиг батлагдахгүй мэдээг цаашид ч үе үе гаргах биз. Тэгэхгүй бол “жүжиг” илэрчих гээд байдаг. Тэр хоёр “аймаар муудалцсан” байх ёстой учраас дундуур нь ямар гээчийн хар, шар муур гүйхийг хараад л сууж байхаас яахав. Ерөнхий сайдын сонголтууд, Ерөнхийлөгчийн бодлогыг сөрөх “хөөрхөн мэдэгдлүүд”-ийн цаана том улс төр явж байна. “Гав тайлах бизнес” гаарч сүүлдээ шүүгчдээ цагдаагаар “мөрдүүлж” марзаганах л дутаад байгаа бололтой. 

За, ингээд бодохоор “хазсан алим” шиг Засгийн газраас хэн хожив. Дээр нь МАН-д “цус сэлбэх” нэрийдлээр урсан уусан орж буй шижигнэсэн залуусаас хэн нь, хэд нь Х.Баттулгын “дүү нар” байхыг бас тооцоорой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *