Маргааш ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР
Жил болгоны гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ус ба энх тайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ус нь энх тайвныг бий болгож эсвэл мөргөлдөөнийг өдөөж болно. Ус хомс, бохирдсон, тэгш бус, хүртээмжгүй болсон үед улс орнуудын хооронд хурцадмал байдал үүсч болзошгүй.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нэмэгдэж, хүн амын тоо өсөхийн хэрээр хамгийн нандин баялгаа хамгаалах, хамгаалахын төлөө улс орнууд нэгдэх зайлшгүй шаардлага гарч байна.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн.
Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
✅Шугам хоолойгоо шалгаад, ус алдаж байвал засаарай.
✅Хүн бүр усаа хайрлаж, бохирдуулахаас сэргийлье
✅Гол мөрөн, гадаргын усаа бохирдуулахаас зайлсхийгээрэй.
✅Хүн бүр усаа хайрлаж, бохирдуулахаас сэргийлье.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв