BTI: Монгол Улс эдийн засаг, улс төрийн үзүүлэлтээр ахижээ

0

Хөгжиж буй орнуудын ардчиллын үзүүлэлт сүүлийн 20 жилийн хугацаанд тасралтгүй буурч байна. Арав дахь удаагаа хэвлэгдэж буй BTI байгууллагын өөрчлөлтийн индексийн сүүлийн дүгнэлтээс харахад судалгаанд хамрагдсан 137 орноос ердөө 63 нь ардчилсан улс хэвээр байгаа бол дийлэнх нь автократ улс гэх ангилалд орсон байна.

Монгол Улсын ардчилалын үнэт зүйлс 2022 онтой харьцуулахад мэдэгдэхүйц сайжирсан. BTI байгууллагын тайлан хоёр жил тутамд хэвлэгддэг бөгөөд үүний өмнөх тайлан 2022 онд хэвлэгдээд байсан юм. Хоёр жил тутамд хэвлэгддэг энэ тайлан хөгжиж буй болон шилжилтийн үеийн улс орнуудад ажиглагдаж буй чиг хандлагыг дүгнэж, өөрчлөлтийн стратегийн үр дүнг тодорхойлох боломжийг олгодог.

Уг тайланд Монгол Улсын талаар 2022 онд болон 2024 онд гарсан үзүүлэлтийн харьцуулалт:

-Улс төрийн өөрчлөлтийн үзүүлэлтээр 1 байраар ахисан (оноо өөрчлөгдөөгүй). /26-р байрнаас 25-р байр/;

-Эдийн засгийн өөрчлөлтийн үзүүлэлтээр  13 байраар ахисан (0.22 оноо). /62-оос 49-р байр/;

-Засаглалын индексээр 3 байраар (0.07 оноогоор) буурсан. /26-аас 29-р байр/;

-Ерөнхий индексээр 5 байр дээшилсэн (оноо 0.1). /2022 онд137 орноос 35-р байрт байсан бол 2024 онд 30-р байрт орсон/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *