Тариаланчдын холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгов

0

Гурил, тариалангийн салбарын асуудал олны анхаарлын төвд байгаа энэ үед Монголын тариаланчдын үндэсний холбооны ээлжит бус чуулган болж, оролцогчдын 88.6 хувийн саналаар тус холбооны тэргүүнээр Д.Нарантэмүүжинг сонгон, батламжилжээ. Ингэснээр Монголын тариаланчдын үндэсний холбоог Дашдоржийн Нарантэмүүжин удирдахаар боллоо. Шинэ тэргүүн Д.Нарантэмүүжин “Монголын тариаланчдыг нэгтгэн, газар тариалангийн бизнесийг дэлхийн жишигт хүргэж, улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур байхыг эрхэм зорилгоо болгон ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна. 

Тэрээр Австрали улсын Сиднейн их сургуулийг эдийн засаг, улс төрийн эдийн засаг, хэрэглээний математик мэргэжлээр төгссөн. Тариалангийн чиглэлийн “Ургац-Өөд” компанийн ерөнхий захирлаар ажиллахаас гадна Төв аймгийн тариаланчдын холбооны тэргүүнээр ажилладаг, залуу үеийн тариаланчдын төлөөлөл аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *