СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

0

🏤Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Бяцхан Доктор” цэцэрлэг албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж бяцхан сурагчдаа хүлээн аваад байна.

Тус эмнэлэгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг байгуулахдаа хуучин байрны захиргааны хэсэг буюу нэг давхрын баруун жигүүрийн агааржуулалтыг бүрэн шийдэж тохижилт, засвар шинэчлэлтийг хийсэн.

Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны есдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж байсан бол ийнхүү нээлтээ хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 460 гаруй ажилтантай бөгөөд 70 гаруй хувийг залуу боловсон хүчнүүд эзэлдэг.

Тиймээс цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ. Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Зөв Сонгинохайрханчууд
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *