О.Цогтгэрэл: МАН-ынханд ирээдүй ярих ёс суртахууны эрх байхгүй

0

“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрийн тайлан хэлэлцүүлэг амжилттай эхэллээ.

Хэлэлцүүлгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн өөрөө удирдах ёсны сонгуульт жил учир бид ардчиллаа хамгаалах хариуцлагатай жил тохиож байна гэдгийг онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд бид 7 бүс, 18 аймаг, 15250 км замыг туулж гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо солилцлоо. Анхан, дунд шатны гишүүдийнхээ саналыг сонсохоос гадна, 25 мэргэжлийн байгууллага, салбар, салбарын мэргэжлийн төлөөллүүдтэй уулзаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авч ажилласан үр дүнтэй, санал санаачилгуудыг иргэд, гишүүдээ авч ажилласан сар боллоо.” гэв.

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: “Ардчиллаа бүтэн ялуулъя, ардчиллаа бүтэн болгоё гэж бид бүхэн бүтэн ажилласан сарууд байлаа. Энэ удаагийн сонгууль маш өвөрмөц болж байна. Яг бидний сонгож авсан сонгуулийн тогтолцоо нь улс орон даяар бүсчилсэн том тойрог болж байгаагаараа онцлог юм. Том тогтолцоо гэдэг нь хувь хүмүүсийн арга, ажиллагаанаас илүүтэйгээр намын бодлого, шийдлийг агуулж байгаагаараа ач холбогдолтой юм.

Эрх баригч МАН-ынханд ирээдүй ярих ёс суртахууны эрх байхгүй. Яагаад гэвэл 8 жилийн турш төрийн эрх мэдлийг 80 хувьтайгаар барьсан бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж байна. Мөрийн хөтөлбөрийн биелэлтүүд нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэсэн хэдий ч ардчиллаас ухарсан, авлига нь өссөн, ядуурал нь 10 жилийн туршид яг хэвээрээ байна.

Ардчилсан нам урагшаа харсан, маргааш руу харсан бодлогыг тодорхойлох болно. Бүтэн ардчиллаа, бүрэн ялалт болгох бүрэн дүүрэн боломж байна гэдэг итгэлтэй байна.” гэсэн юм. Мөн тус намын Санхүү, зохион байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг “Сонгуулийн кампанит ажлын менежмент” сэдвийн хүрээнд Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж “Сонгуульд ялах стратеги” Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын Аутосоурс, Инновац хариуцсан хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр “Ардчилал 3.0” аппликейшний танилцуулгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд, УТЗ-ийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөлд тус тус танилцууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *