Согтуу гарч яваад сураггүй болсон иргэний цогцсыг нь олжээ

0

Согтуугаар гарч яваад сураггүй болсон иргэнийг гурав хоног хайсны эцэст цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/  энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг өчигдөр 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 10:50 цагт /гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас/ цогцсыг нь олж, Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Иймд иргэд олон нийтийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *