Нүүрс ирэх 10-15 жилд хямд үнэтэй, найдвартай эх сурвалж хэвээр байна
БНЭУ-д эрчим хүчний эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор нүүрсний хэрэглээ өндөр түвшинд хэвээр хадгалагдаж байгаа талаар албаныхан онцолжээ. ОХУ болон Украины дайн, мөн хөгжингүй орнуудад шатах түлшийг бууруулах хөтөлбөр сул хэрэгжиж байгаагаас нүүрсний хэрэглээ буурахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд нүүрсний гарц шинэ дээд цэгт хүрснээс гадна нүүрсний үнэ ч тогтвортой хадгалагдсан юм. Хэдийгээр ОХУ Украин руу довтолсны дараа дулааны нүүрсний фьючерс үнэ тонн нь 130 хүрэхгүй ам.долларт арилжаалагдаж, оргил үеийнхээ дөрөвний нэгтэй тэнцсэн ч 2011-2020 оны түвшнээс өндөр хэвээр байна. 2026 он гэхэд зөвхөн БНХАУ болон БНЭУ нийт нүүрсний 70 хувийг хэрэглэнэ гэсэн тооцоолол шинээр гарсан байна. Нийт олборлосон нүүрсний тал хувийг хөгжингүй орнууд хэрэглэж байна гэж 2000 онд Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолж байсан юм. Шинэ тооцооллоор БНХАУ болон БНЭУ 2026 он гэхэд нийт нүүрсний 70 хувийг хэрэглэхээр байна. Дээрх хоёр улс дээр нэмэгдээд Индонез улс өнгөрсөн онд 59 гигаватт хүчин чадалтай нүүрсний станц ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн нийт 131 гигаваттын төслийг эхлүүлсэн гээд нүүрсний хэрэглээг дахин үргэлжлүүлээд байна. Энэ нь дэлхийн нийт нүүрсний олборлолтын 93 хувьтай тэнцэхээр байгааг “Globalenergy Monitor” мэдээллээ. Сэргээгдэх эрчим хүч зөвхөн байгаль цаг уурын байдлаас шалтгаалах тул нүүрс ирэх 10-15 жилд хямд үнэтэй, найдвартай эх сурвалж хэвээр байна гэж шинжээчид үзэж байна.