Эдийн засгийн интеграцчлалын ашиг тусыг улс орнуудад хүртээх болно гэв
БНХАУ-ын Худалдааны дэд сайд Гүө Тинтин гуравдугаар сарын 25-нд “Хятадын хөгжлийн дээд форум-2024” хуралд үг хэлэх үеэрээ: “Хятад Улс гадаадад илүү өндөр түвшинд нээлттэй хөгжсөнөөр дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжилд ашигтай төдийгүй гаднын хөрөнгө оруулагчид Хятадад ирж бизнес хийж ашигтай ажиллахад улам их орон зай олгох юм. Хятад Улс цаашид ч олон талт үзлийн дагуу “Бүс ба Зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах найман талт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг бүх талаар хөгжүүлж, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхий дахинд чиглэсэн өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны сүлжээг тасралтгүй тэлж, G20, АПЕК, БРИКС зэрэг механизмыг ажил хэрэгч ололт амжилтад хүргэж, эдийн засгийн интеграцчлалын ашиг тусыг бусад улсуудад хүртээх болно” гэжээ.