Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж байна

0

Зам тээврийн ослын улмаас дэлхий дахинд жил бүр 1.19 сая хүн амь насаа алдаж, маш олон хүн хүнд гэмтэж байна. Энэхүү дэлхийн нийтийг хамарсан эмгэнэлт явдлын 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог. Ялангуяа 5-29 насны залуучууд сургууль, гэр хоорондох авто замд осол хамгийн их өртөж, хүнд бэртэж, гэмтэх, тахир дутуу болох цаашлаад зуурдаар амь насаа алдах шалтгаануудын нэг болж байгааг олон улсын байгууллагын замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаанд тусгажээ.

Харин манай улсад зам, тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 12 байна. Номхон далайн баруун бүсэд дунджаар 100,000 хүн амд 15,4 байдаг бол Европт 100,000 хүн амд 6,7 байна.

Дэлхий нийтэд тулгамдсан энэхүү асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч JCDecaux -тай хамтран, Saatchi&Saatchi компанийн дэмжлэгтэйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах, таниулах зорилгоор “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЦГЭЭЕ” уриан дор Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг эхлүүлээд байна.

2030 он гэхэд зам тээврийн ослоос шалтгаалсан хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой юм.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *