Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэсэн чингэлэг Монгол Улсын хилээр орж иржээ. Энэ талаарх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, шуугиан тариад байна. ГЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас “Манай байгууллагад энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна” гэжээ.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр, уг үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаныхан таслан зогсоож, чингэлгийг саатуулжээ. Гэхдээ одоогоор дээрх үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Харин албан бусаар “Хятадын мөнгөн дэвсгэртүүдийг тамхины хайрцагт хийж тээвэрлэсэн”, “Энэ нь сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй”, “Чингэлэгтэй мөнгөний эзэн нь тодроогүй” гэсэн мэдээллүүд яригдаж байна. Тэгэхээр Цагдаагийн байгууллагаас “Уг мөнгийг сонгуульд зориулж оруулж ирсэн эсэх”, “Эзэн нь хэн байсан бэ” зэрэг асуултад хариулт өгөх биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)