Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийн талаар танилцуулжээ
ДЭМБ-ын НДББ-ийн Эрүүл мэндийн санхүүжилт ба засаглал хариуцсан мэргэжилтэн Фахди Дкими- ээр ахлуулсан мэргэжилтнүүд ЭМДЕГ-т ажиллаа
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гишүүн орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо бэхжүүлэх, даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх үйл ажиллагаанд стратегийн худалдан авалтыг нэвтрүүлэх чиглэлээр тогтмол хамтран ажилладаг.
Энэ хүрээнд ДЭМБ-ын НДББ-ийн Эрүүл мэндийн санхүүжилт ба засаглал хариуцсан мэргэжилтэн Фахди Дкими- ээр ахлуулсан мэргэжилтнүүд ЭМДЕГ-т ажиллав.
Өнөөдөр ЭМДЕГ-ын удирдлагуудтай уулзалт хийж Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт үйл ажиллагааны талаар товч танилцуулж сонирхсон асуултад хариулт өглөө.
Өнөөдрийн уулзалтад газар хэлтсийн дарга, АХБ-ны зөвлөхүүд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцжээ.