Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ

0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцсэн ч АН-ын бүлэг тав хоног завсарлага авсан юм. Тухайн үед гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв.

Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *