УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо”- ны тэргүүнээс чөлөөлөгдөнө

0

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Холбооны тэргүүлэгчдийн хурал товлогдсон бөгөөд хэлэлцэх гол асуудал нь дээрх байх аж. Тэрбээр ийнхүү их хурлаар биш, Тэргүүлэгчдийн хурлаар ажлаа хүлээлгэж өгч байгаа тул орны хүн байхгүй, түүнчлэн хийсэн ажлын тайланг их хурлаар хэлэлцүүлэх ёстой гэдэг байдлаар шүүмжлэл гарч байгаа гэнэ.
Б.Саранчимэг гишүүн ирэх сонгуульд говийн бүс буюу
Өмнөговь, Дорноговь, Дундговьд нэр дэвших тул сонгуульт ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл байна. Тэрбээр өмнө нь Нийслэлээс УИХ-д сонгогддог байсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *