Ц.Элбэгдорж С.Зоригийн хэргийн талаар юу ярьж байв?
Сонгуулийн өмнө С.Зоригийн хэрэг ёс юм шиг гарч ирж, олон нийтийг нийгмийн тулгамдсан асуудлуудаас нь түр ч болтугай сатааруулдаг болоод удаж байгаа билээ.
Энэ удаад ч ёсоор болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг хөндөж, тэр дундаа ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дурдсан нь дүрмийн дагуу олон нийтийн анхаарлыг татаад байна.
Ярилцлага цацагдсаны дараа Ц.Элбэгдорж өөрөө ихэд бухимдаснаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн нь гал дээр тос нэмж байна. Бид Ц.Элбэгдорж 2019 онд сэтгүүлч Э.Хүрэлбаатарт энэ хэргийн талаар ямар байр суурь илэрхийлж байсныг тоймлон хүргэж байна.
Ярицлага “Өдрийн сонин”-нд нийтлэгдэж байжээ.
“Гэм зэмгүй болж хувирсан юм байхгүй. Хувиргаж байна гэвэл илүү оновчтой байх”
/Ц. Содномдаржаа, С. Чимгээ нарыг суллах үйл явц эхэлсэн тухайд/
“Аллага гарсны маргаашаас нь л аллагын ард байсан хүмүүс иймэрхүү яриа гаргаж хөөргөдсөн. Ерөөс урьдчилан төлөвлөсөн ч байсан байх. Харин бидний хувьд нэгнийхээ амь насыг хөнөөх тухай юм бол бидний бодолд ч, зүүдэнд ч байдаггүй зүйл”
/С.Зоригийг Ардчилсан нам, тэр дундаа Ц.Элбэгдорж хөнөөсөн гэсэн ойлголт төрүүлэхийг оролдож байгаа талаар…/
“Хуулийн байгууллагынхан намайг дуудаж асууж байсан. Би мэдэх юмаа хэлээд, хариулаад явдаг”.
/С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагад мэдүүлэг өгч байсан эсэх талаар/
“Алуурчин тэр дороо баригдана гэж би итгэж байсан. Тэр үед цагдаа л алуурчинг олно гэсэн ойлголттой байлаа. Аллагын маргааш асуусан. Олдоогүй. Нөгөөдөр нь асуусан. Дахиад л олдоогүй гэж хариулсан.
Гаднаас туслалцаа авья гэж тэр үед бодогдсон. Тухайн үеийн цагдаагийн даргаар ажиллаж байсан хүнд өөрийнхөө бодлыг хэллээ.
“Хуулийн байгууллагын нэр төрийн асуудал. Бид олж чадна. Энэ хэрэг хурдан илэрнэ” гэж өөдөөс хэлээд болдоггүй. Тэр үед одоогийн өндөрлөгөөс харж байгаа биш. “Та нар олохгүй, чадахгүй” гэлтэй биш.
“За хурдан ол, бүх хүчээ дайчил” гээд л гаргаж байсан”
/Өмнө нь “С.Зоригийн хэргийг илрүүлэхэд гаднаас тусламж авах байсан юм” гэж хэлж байсан талаар нь асуухад/ “Тэр орой над руу эхэлж ярьсан хүн нь тухайн үеийн цагдаагийн дарга юм. Надад “Зориг хутгалуулчихлаа* гэж л хэлсэн. Би бодохдоо “Хаа
нэг газар С.Зориг хутгалуулчихсан юм байна. Бушуухан очиж туслах ёстой” гэж бодсон. Машин дуудан очих замд хамгаалалтынхан энэ талаар тодруулсан.
“Гэртээ гэж байна” гэсэн. Би С.Зоригийг үхчихсэн
гэж бодоогүй. Хүн алчихсан, амь насаа алдсан гэж бодоогүй. Хүн анд нөхрөө үхсэн гэж боддоггүй юм билээ”
/Хэрэг гардаг орой С.Зоригийн гэрт очсон эсэх талаар асуухад/
“Намайг хэлэхээс өмнө сонссон байсан ч юм уу. Их тайван,
тоомжиргүй байх шиг санагдаад байсан. Би өөрөө цочирдож адгасан болоод ч тэгж санагдсан уу. Бараг одоо Аюулгүйн Зөвлөл цуглая, хуралдья гээд л. Засгийн Газрыг өглөө болонгуут хуралдуулна гэж л тэр үед би хэлж байсан” /Хэрэг гарсан үед тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди руу утасдаж дуулгасан талаараа/
байхгүй. Тийм зохиол байхгүй. Одоо ял эдэлж байгаа гурван хүн, дээр нь тэр гэртэйгээ шатсан нэг хүн гээд. Энэ дөрвийн хүрээнд С.Зоригийн алуурчин байгаа нь хуулиар тогтоогдсон”
/Ц. Содномдаржаа нарыг илрүүлсэн талаар/
Энэ хэрэгтэй холбоотой гаргаж буй үйлдэл, хэлж буй үг, хатгалт, оролцоо, гишгэсэн мөр бүрийг зөвхөн энэ хэргийг шалгаж байгаа хүмүүс төдийгүй хүн бүр тэмдэглэж, эд мөрийн баримтыг баталгаажуулж авч үлдэж байх хэрэгтэй. Одоо чинь юм баримтаждаг болсон цаг. Хүмүүс нээлттэй нийгмийн ачаар юмыг наанатай цаанатай хардаг болсон цаг.
“Эна аллагын ард байсан жинхэнэ эзэн нь эсвэл тэдэнд үйлчилж ирсэн, ашиг сонирхлын холбоотнууд нь олныг төөрөлдүүлээд байх шиг..”
/Хэргийг олон нийтэд нөлөөлөх хэрэгсэл болгож ашиглаж байгаа талаар/