Их дуулгаас хоёр тамирчин хүрэл медаль хүртсэнээр Монгол Улс 15-д бичигдлээ
Бүгд Найрамдах Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд боллоо. Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж, манай улсаас 20 жүдоч зодоглосон юм.
Тэгвэл тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Монгол Улсын баг тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 94 орноос 15 дугаар байрт бичигдэж, тэмцээнийг өндөрлүүллээ.