Социал Демократ Монголын Залуучуудын холбоо Үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байна

0

Социал демократ Монголын залуучуудын холбоо үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байгаа талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тус холбоо нь  үндэсний хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээтэй, холбоо, дэд бүтэцтэй, ажил санаачилга нь бодит үр дүнтэй хамгийн олон залуусын эгнээндээ нэгтгэсэн энэхүү хөтөлбөрөө дөрөв дэх удаагаа эхлүүлж байна.

      Ингэхдээ Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос санаачлан 21 аймаг есөн дүүргийн гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах, ур чадварыг хөгжүүлэх, орчин цагийн социал демократ үзэл баримтлал бүхий залуусын бүтээлч төлөвшлийг бүрдүүлэх зорилгоор Стратеги академи, Нийгмийн Ардчилсан Залуучуудын Академи хамтран “TRAINING OF TRAINER 2023” сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг зохион байгуулж байгаа аж.

    Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн гурван сарын хугацаанд гурван ээлжээр 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн төлөөлөл болсон 70 сургагч багшийг бэлтгэн гаргасан байна.

Тэгвэл энэ удаад өнөөдрөөс 11-н хүртэл шилдэг 21 залуусыг мэргэжлийн сургагч багш болгон бэлтгэж, олон талын ур чадвар, мэдлэг эзэмшүүлэх, бүтэн жилийн сургултаа нээж байгаагаа дуулгалаа.

Социал Демократ Монголын Залуучуудын холбоо Үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэж байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *