ДОКТОР Д.ҮҮРИЙНТУЯАГИЙН “УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭМЖ-ҮР АШИГ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

0

✅ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга, бизнесийн удирдлагын доктор Доржсүрэнгийн Үүрийнтуяагийн “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж-үр ашиг” номын нээлт өнөөдөр боллоо.

✅ Номын нээлтийн ёслолд түүний аав, ээж, гэр бүл, найз нөхөд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, хамтран зүтгэгчид, уурхайчдын төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

✅ Зохиогч номынхоо эхэнд “Газрын хэвлийн баялаг бол бидний ирээдүйгээсээ зээлж буй өр юм. Харин бид нөөц баялгаа бүтээмж өндөртэй, үр ашигтай ашиглах нь үр хойчдоо үлдээж буй өв юм” хэмээн онцолжээ.

✅ Түүний судалгааны ажил нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий, хэсэгчилсэн бүтээмжийн үзүүлэлтүүд болон бүтээмж, үр ашгийн хам шинжийг илэрхийлэх Малмквист, Торнквист индексүүдээр хэмжиж, шинжилсэн анхны судалгаа төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн технологийн, эдийн засгийн, хуваарилалтын үр ашгийг Малмквист индексийн үр дүнг ашиглан тооцсон анхны бүтээл болсноороо онцлог юм.

✅ Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтээмж, үр ашгийг сайжруулах арга замыг тусгаж өгснөөрөө практик ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

🔗 https://erdenettoday.mn/art/5719

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *