У.Цогтбаяр: Х.Баттулга 200 саяыг өгье. Мөн Л.Оюун-Эрдэнийн талаас бэлэн мөнгөтэйгээ ирсэн

0

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр болсон. Энэхүү жагсаалын гурав дахь өдрөөс жүжигчин У.Цогтбаяр жагсаалд оролцож жагсагчдыг төлөөлж эхэлсэн юм.

Тэгвэл найруулагч Д.Галбаярын хөтлөн явуулдаг “Халамцуу яриа” нэвтрүүлэгт дөрөвдүгээр сарын 1-нд жүжигчин У.Цогтбаяр оролцсон. Тэрбээр яриандаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Hero Entertainment”-ын Б.Баатар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын талаар ярьсан нь анхаарал татав. Найруулагч Д.Галбаярын зөвшөөрөлтэйгээр яриа, дүрсийг ашиглав.

Тэрбээр, “Жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ ахаар дамжуулаад “Hero Entertainment”-ын Б.Баатар уулзъя гэсэн. Тэр хүн мундаг. Би шүтдэг лаг хүн. Өмнөх Ерөнхийлөгчийн зөвлөх. Ерөнхий сайдын төрсөн ах. Одоо байгаа Ерөнхийлөгчийн энтертайнмент медиаг нь хариуцдаг. Энэ бүх хүмүүсийн лаг, лаг зүйлийг хийдэг хүн намайг уулзъя гэсэн. Гэхдээ би уулзаагүй байхгүй юу.

Би Х.Нямбаатартай ах, дүүгийн харилцаатай. Би сонгуульд нь ажилласан нь үнэн. Тухайн үед бүгд л ажилласан. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхад нь Монголын баялаг, газар шороондоо эзэн Монгол болчих юм болов уу л гэж бодсон. Би тухайн үед гэхдээ дэмжээгүй шүү. Нийт хүмүүс тэгж дэмжсэн байхгүй юу. Гэтэл тэр хүн тэгсэнгүй. Бүх цаг үеийн хамгийн аймар идэж, уусан Ерөнхийлөгч боллоо.

Эдгээр хүмүүстэй хамааралтай хүмүүс миний багш нараар дамжуулж надтай уулзъя гэсэн. Л.Оюун-Эрдэнийн талаас бэлэн мөнгөтэйгээ ирсэн. Мөнгө өгч хүмүүсийн тархи толгойг угаадаг хүмүүс чинь Л.Оюун-Эрдэнэ, Хүүк нар.

Би Женко-г яаж мэдээд байна вэ гэхээр +17 дөнгөж гараад од болоход Жижгээ ах бид хоёрт санал тавьсан. 200 саяыг өгье хоёр юм хийчих. Улаан цайн дэмжихгүйгээр явчих гэсэн.

Би ингэж л Женког мэдсэн. Энэ хүн нэр хүндтэй хүмүүсээр дамжуулж өөрийнхөө нэр хүндийг өсгөдөг. Ийм арга хэрэглэж байгаа биз. Л.Оюун-Эрдэнэ, “Hero Entertainment”-ын Б.Баатар, У.Хүрэлсүх уулзъя гэсэн. Х.Нямбаатар гишүүнд ажиллаж байх үед Жижгээ ах бид хоёрт бүх гишүүдээс санал ирж байсан. Тухайн үед мөнгөндөө ч биш хуулийн талаасаа асуудалд орохгүйн тулд эрсдэлээ бодоод Х.Нямбаатард ажилласан. Сонгуульд багаараа ажиллахад дор хаяж нэг сар. Тэгээд өөрсдийгөө үнэлнэ. Хэдэн хурлын хүмүүсийг хөгжөөх л гэрээтэй байсан. 29 хурал байсан.

Тэрнийг нь хөгжөөгөөд л өгсөн. Тэгээд 100 сая төгрөг авсан.

Тухайн үед би алсын хараатай байсан бол ажиллахгүй байсан нь дээр байсан. Тэр үед би Big GEE ахтай, ах дүүгийн харилцаатай байсан. Үнэхээр гоё зузаан харилцаатай, хөдөө орон нутагт киноны зургаар хамт явдаг байсан. Гэтэл нөгөө хүн маань намайгаа Х.Нямбаатарт явсан гэж ярьсан бичлэг хийснээс хойш надад итгэх хүмүүсийн итгэл үнэмшил буурсан” гэв.

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FUbndotmn%2Fvideos%2F1097993858079072%2F&show_text=false&width=476&t=0

Ташрамд дурдахад, нүүрсний жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордны гадна гарч ирж жагсагч иргэдтэй уулзах үеэр жүжигчин У.Цогтбаяр “Сая юу ч сонсогдсонгүй ээ. Ерөнхий сайд аа, залуучуудыгаа тоогоод гарч ирсэнд баярлалаа. Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа. Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Та нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго. Ард иргэд олон хоног хүлээлээ” гэж байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *