З.Энхболдоор хөтлүүлж сонгуульд АН-аас өрсөлддөг байсан Ч.Даваабаяр, энэ удаа МАН-аас нэр дэвшиж УИХ-д өрсөлдөнө

0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болжээ. 

Угтаа тэрбээр Ардчилсан намын гишүүн бөгөөд 2016, 2020 онд тус намаас Өвөрхангай аймагт нэр дэвшиж байв. Бүр 2012-2016 онд Ардчилсан намыг олонх байхад  тэрбээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, Үндэсний бодлогын хорооны гишүүн нь байсан юм. Ардчилсан намыг ялагдсан жилүүдэд “усанд хаясан чулуу шиг” алга болж байгаад сонгууль дөхөнгүүт З.Энхболдоор хөтлүүлэн орж ирдэг тэрбээр энэ удаа намаа сольж байгаад өрсөлдөх нь. 

Ч.Даваабаяр нь Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн захирлаас эхлээд бүхий л томилгоонд нэрээ дэвшүүлдэг бөгөөд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болонгуут 2021 онд зөвлөхөөр нь томилогдсон. АН-аас нэр дэвшээд гарахгүй болохоор МАН-д элсэж, УИХ-ын гишүүн болохоор зүтгэж буй түүнд үзэл баримтлал, үнэт зүйл байна уу гэдэг нь анхаарал татна. Ийм хүнд МАН итгэл хүлээлгэх нь ч шүүмжлэл дагуулж мэдэх асуудал. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *