Л.Энх-Амгалан: Хүүхдүүдэд энгийн ойлгомжтой, зарим үед тоглонгоо суралцах тогтолцоонд шилжүүлнэ

0

Хүүхдүүдэд энгийн ойлгомжтой, зарим үед тоглонгоо суралцах тогтолцоонд шилжүүлнэ гэдгээ мэдэгдэв. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бид СӨБ-ийнхөө хүртээмжийг шийдэж чадсан учраас одоо сургалтын хөтөлбөр дээрээ илүү ур чадвар суулгах тал дээр анхаарч ажиллана. 

ЕБС-ийн түвшинд 3 дугаар ангиас эхэлж Англи хэл заана. 1 дүгээр ангиас эхэлж Мэдээллийн технологийн хялбаршуулсан хичээл ордог болно. Манай Англи хэл, математик, мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрүүд маш их хоцрогдсон.

Тийм учраас дэлхийд боловсролоороо 1-рт бичигддэг Финляндын 160 оронд хэрэгжиж байгаа хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлсэн. 5-9 дүгээр ангийн математикийн шинэ түвшинд суурилсан сургалтын хөтөлбөрийг туршилт хэлбэрээр явуулж байгаа. 

Энэ хөтөлбөр нь багш өөрөө хүүхэд бүрд хүрч ажиллахаас гадна өөрөө суралцаж, өөрөө хөгжих боломжтой. Хөтөлбөр үр дүнтэй, амжилттай дүгнэгдвэл бид Төрийн өмчийн бүх сургууль дээрээ нэвтрүүлнэ. 

Англи хэлний Person хөтөлбөрийг ирэх 9 дүгээр сарын 1-нээс 5, 6 дугаар ангидаа хэрэгжүүлнэ. Жил бүр 2 анги дээш, 2 анги доошоо гэх мэт ангилалтай нэвтрүүлж чадвал бид 2025 он гэхэд 3-12 дугаар ангийн хүүхдүүдээ Олон Улсын өндөр үнэлгээтэй хөтөлбөрт хамруулж чадна гэж зорьж байна.

Цаашид хоцрогдол арилгах платформ, хүүхдүүддээ физик, математик, химийн хичээлийг яавал энгийн ойлгомжтой зааж болох вэ гэдэг арга зүйн Үндэсний хэмжээний шинэчлэл нэвтрүүлнэ.

Байгалийн ухааны хичээлүүд дээр хүүхдүүдээ багаас нь сонирхолтой тоглонгоо суралцдаг тогтолцоонд шилжүүлэхийг зорино”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *