Цагдаа нар хүүхэд хүчирхийлсэн хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв
Цагдаагийн албан хаагчид бүлэглэн насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн тухай мэдээлэл нийгмийг цочирдуулж байна. УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хаяглан өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Тодорхой шалгагдаж буй гэмт хэргийн асуудлаар мөрдөх алба зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр, зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл хийх хуультай. Зөвшөөрөлгүй мэдээлэл хийвэл тухайн мөрдөгч, хууль сахиулагч 1-5 жил хорих ялтай гэмт хэрэгт буруутгагдана. Хэвлэлээр гарч буй асуудал бага насны хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул нээлттэй мэдээлэх нь хүүхдийн эрх зүйн байдлыг хөндөнө. Прокурорын байгууллага хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар, мэдээлэл хийх боломжоор мөрдөх албыг хангах нь зөв байх. Бүх насаар хорих ялтай, шалгагдаж буй, нотлогдож батлагдаагүй эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд урьдчилсан дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой бөгөөд гэмт хэрэгт тооцогдоно” гэх хариултыг өөрийн сошиал хаягаар дамжуулан өгчээ