Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг 5 цэгт байршуулна

0

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, 3 уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг.

Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн  зөрчил илрүүлэлтийн мэдээллээр  2022 онд 11369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50905 болж энэ тоо 78%-иар нэмэгджээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 тонд 245 болж 80%-иар нэмэгдсэн байна.

2024 оны байдлаар нүүрс тээврийн автозамын зонхилох шалтгаан нөхцөлд:

  • Чиргүүлээ унагаах 26%
  • Урсгал сөрөх 10%
  • Хурд хэтрүүлэх 23%
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9%
  • Зогсож буй автомашины араас мөргөх 12%-ийг эзэлж байна.

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл, Гашуунсухайт авто зам ХХК, Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран нүүрс тээврийн автозамын 5 цэгт камер байршуулах цэгийг тодорхойлж, байршуулахаар ажиллаж байна. Ингэснээр жолооч нарын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,  хурд хэтрүүлэлт зэрэг зөрчлүүдийг цахимаар хянах, технологийн дэвшлийг ашигласнаар  хүний хүчил зүйлээс шалтгаалахгүйгээр хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж, чадна гэж үзэж байна.

2024 онд нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үе 13 нэгжээр буюу 34.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *