С.Зоригийн хөшөөг зарж, газар дээр нь барилга барихаар болжээ

0

Нийслэлийн төвд байрлах төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг зарж, газар дээр нь олон давхар барилга барихаар болжээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа, “Бид Зоригтойгоо үлдэнэ” хэмээн нэгэн нийтлэлийг оруулсан байна. Уг нийтлэлд Монголын ардчилсан холбоо С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, барилга барих болсон талаар өгүүлжээ.

Түүний нийтлэлд:

Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр “Зориг сан”-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид “Зоригтой”-гоо үлдэнэ гэжээ.

undefined
undefined
undefined

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *