ТОДРУУЛГА: ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ ДӨРВӨН ЦАГДААГИЙН ҮЙЛДЭЛ НОТЛОХ БАРИМТААР ТОГТООГДЖЭЭ

0

Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн гэх Э, Э, Э, Б нар нь хэргийн талаарх мэдээ цацагдсан өглөө хүртэл ажлаа хийж байсан бөгөөд ЦЕГ-аас тухайн өдөр хийсэн мэдээлэлдээ үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Тэдний нэгийг нь 30 хоног баривчилсан бөгөөд үлдсэн гурвыг нь ням гарагт 48 цаг саатуулсан юм. 

Бид эл хэргийн процесс хэрхэн хяналт тавьж ажиллаж буй талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулга мэдээлэл авлаа. 

Ингэхэд“Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024.03.22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон  тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан.

Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллана” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *