“Алба хаагч-таны төлөө” аяны нээлтийг “Цагдаагийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээгээр эхлүүллээ
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “Алба хаагч-таны төлөө” аяны нээлтийн үйл ажиллагааг “Цагдаагийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээгээр эхлүүлээ.
Уг арга хэмжээнд тус албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон зөвлөлийн гишүүд оролцож, нийт 40 алба хаагч тангараг өргөлөө.
Албаны даргын зүгээс тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэж, тангарагт шигтгэсэн үг болгоны цаана оршин буй гүн утга, санаа, агуулгыг тунгаан бодож, цагдаагийн албаны мөн чанар, үнэ, цэнийг ухамсарлан ойлгож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхийг үүрэг болгож, ажлын амжилт хүслээ.